Шүүхийн ерөнхий зөвлөл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   

Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2012 оны  жилийн эцсийн        
санхүүгийн тайлангийн тухай

Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.5 дах хэсэгт “Төсвийн ерөнхийлөн захирагч хагас жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад, жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн нэгтгэсэн тайланг дараа оны 4 дүгээр сарын 05-ны дотор төрийн аудитын төв байгууллагад хүргүүлж, аудит хийсэн тайланг жил бүрийн 4 дүгээр сарын 25-ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ” гэж заасан.

Үүний дагуу Үндэсний аудитын газраас Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын төсвийн багцын санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийж “Зөрчилгүй” санал, дүгнэлтийг өгсөн болно.

Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланд 33 шүүх аудитлагдсан санхүүгийн тайлан ирүүлснээс 91 хувь нь “Зөрчилгүй”, 9 хувь нь “Хязгаарлалттай” дүгнэлттэйгээр ажилласан байна.

 

Шүүхийн санхүү, хангамжийн хэлтэс

 

Shuukh.mn

Танд хэрвээ манай гаргасан шийдвэрээс харах зүйл байгаа бол ЭНД дарж Shuukh.mn хуудсанд хандаж харна уу

Манай сайтад

Манайд 8 зочид онлайн

Тунхаг

 

Санал асуулга

Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?